Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д гишүүнээр элсэж буйгаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхланг Ардчилсан Намд гишүүнээр элсэж байгааг тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ “Монголын улс төрийн амьдралд онцгой цаг үе ирж байгаа. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын эгнээнд нэгдэж, ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах түүхэн шийдвэр гаргасныг бид туйлын баяртай хүлээж авч байна.   

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН есөн гишүүнтэй орж ирсэн. Тэгвэл дөрвөн жилийн үйл явдлын төгсгөл, дараагийн Их хурлын босгон дээр АН дахин есүүлээ боллоо

УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн, ес дэх гишүүн болж байгаа С.Жавхландаа АН-ын даргын хувьд, намын удирдлагуудын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе” гэв.

Ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Жавхланд намын гишүүний батлах, намын туг, мөрийн хөтөлбөр, Үндсэн дүрмийн эмхэтгэлийг гардуулан өглөө. 

Харин намын харьяалалтай болж буй УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнөөдөр АН-ын ес дэх гишүүн болж, бүтэн болгож байгаа үйл явдалдаа туйлын баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дуу хоолойгоо хүргэхээр өндөр хэмжээнд өөрийгөө дайчилж ажилласан боловч миний санасанд төдийлөн хүрээгүй. Гэхдээ би алгуурлаж, үзэл санаанаасаа ухраагүй.

Өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна. Цэнхэр тэнгэрийн орноо хонхны дуу цохилж, Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй” гэв. 

Ийнхүү УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүнээр элсэж буй АН-ын дарга С.Эрдэнэд “Хонхны дуу”-ны үгийг монгол бичиг, криллээр бичсэн дурсгалын зүйлийг дурсгав.