Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульч Ж.Эрхэмбаатарын мөрийн хөтөлбөрийг аудитын байгууллага хуульд нийцсэн, хэрэгжих боломжтой гэж үзжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
 

УИХ-ын энэ удаагийн сонгуульд 208 нэр дэвшигч бие даан өрсөлдөхөө мэдэгдээд буй.

Тэдгээр нэр дэвшигчид Төрийн аудитын дээд байгууллагад сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн ч 121-ийнх нь мөрийн хөтөлбөр зохих хуулийн шаардлагыг хангаагүй болох нь ил тод зарлагдаад байна.

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч, хуульч Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар хуулийн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг аудитын байгууллага хянаж үзээд, “Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн” хэмээн дүгнэсэн байна

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө цахим засаглал, хууль, эрх зүй, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж болохуйц нийт 25 зорилтыг тусгажээ. 

Товч намтар 

Ж.Эрхэмбаатар нь Монголын Хуульчдын холбооны анхны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. Тэрээр 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн. 2016 онд Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.