Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Америкийн онлайн худалдаанд Монголын чацаргана худалдаалагдаж эхэлжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн нийтийг хамраад байгаа коронавирусийн дэгдэлтээс үүдэн улс орнуудад хоёр том хүндрэл үүсээд байна. Нэгд, шинэ төрлийн аюултай вирусээс хэрхэн ард түмнээ хамгаалж, эрүүл мэндийн салбараа аварч үлдэх вэ. Хоёрт, вирусээс болж зогсонги байдалд орсон эдийн засгаа хэрхэн аварч үлдэх вэ гэдэг нь  хамгийн чухал асуудал болжээ.  

Манай улсын эдийн засаг уул уурхайн түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай. Сая хоёр сар хилээ хаахад Монголын эдийн засаг ганхах шинжтэй. Энэ нь нэг талаар хэт нэг салбараас хараат эдийн засагтайн зовлонг, экспортоо төрөлжүүлэх шаардлагатай харуулж, сануулж  байна.

Тиймээс энэхүү аюулыг алдагдсан боломж бус, шинэ боломж гэж харах улс орон, бизнес эрхлэгчид бий.  Тухайлбал, зарим улсын бизнесийн салбарынхан шинэ коронавирусийн дэгдэлтийн үед хэрэгжүүлж байгаа хатуу хөл хориог өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ карантины дэглэм тохируулан гаргаж эхэлжээ. Жишээ нь дэлхийн нийтээр цахим худалдаа хүчээ авч, цахим флатформууд  олноор гарч эхэллээ.

Монголын бизнесмэнүүд ч дэлхийн шилдэг цахим худалдааны сайтуудтай хамтран ажиллаж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн сайн мэдээ байна. Тухайлбал, “ТЭСО” корпораци 100 хувь органик аргаар өтгөрүүлсэн чацарганыг Европын зах зээлд борлуулж эхэлжээ. АНУ-ын онлайн худалдааны “Ebay” флатформд Монголын чацаргана анх удаа худалдаалагдаж байна.  Ингэхдээ “ТЭСО” корпорацийн өтгөрүүлсэн чацаргана 24.99 ам.доллараа зарагдаж байгаа бөгөөд Европын зах зээлд борлуулалт өндөр байгаа үнэлгээ авчээ.

Монголчуудын шингэн алт гэгдэх чацаргана өнөөдөр Америкийн цахим худалдааны “Ebay” дээр  нэг баррель түүхий газрын тосноос өндөр үнэтэй худалдаалагдаж байгааг харах сайхан санагдлаа.  Дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-д Монголын хөрсөнд ургасан жимсээ баялаг болгон экспортолж, Монголдоо доллар оруулж ирж байгаа үйлдвэрлэгч нараараа бахархахгүй байхын аргагүй. Тэд вирус гарлаа, хүнд хэцүү байна гээд зүгээр суусангүй. Харин ч хүнд хэцүү үе, хямралыг боломж гэж харж, үргэлж өөдөө мацаж байдгийн тод жишээ болж байна.

Дашрамд дурдахад, БНСУ-ын Сөүл хотын “EWHA” их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд чацаргана жимсэнд хүний эрүүл мэндэд тустай  есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчлийг илрүүлжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.