Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

IT ЗӨВЛӨГӨӨ: Интернэт хурд нь удаан хүмүүс ЗААВАЛ уншаарай

ikon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Гурвалсан үйлчилгээ буюу гар утас, интернэт, IPTV-н амин сүнс болсон Home GateWay буюу wifi хүлээн авах төхөөрөмж. Өөрөөр хэлбэл утасгүй интернэт хэрэглэгчдэд зах хязгааргүй далайд хэсүүчлэх "үүд хаалга" нь юм. Гэвч ихэнх Home Gateway-үүд 9 жилийн өмнөх технологийн төвшинд байсаар байгаа нь эргээд асуудал болон хувирч байна. Учир нь өнгөрсөн хугацаанд интернэт хурд даруй хэдэн арав дахин сайжирсан байхад, түүнийг хүлээн авах төхөөрөмж төдий чинээний шинэчлэлтийг хийсэн байх шаардлага үүсдэг байна. Яг л тухайн үед гарсан iPhone 3-р өнөө цагт интернэт орох боломжгүйтэй адил.

Wi-Fi нь хоёр төрлийн буюу 2.4GHz болон 5GHz гэсэн давтамжийн зурвас ашиглан нүдэнд харагдахгүй долгионоор мэдээллийг дамжуулдаг. Хэдий 2.4GHz-ийн давтамж нь нийтлэг ашигладаг байсан ч сүүлийн 10 жилд 5GHz-ийн давтамжийг түлхүү хөгжүүлж байна. Учир нь 2.4GHz нь давхцал үүсч, долгион удаашрах магадлал өндөр.  Харин 5GHz ашиглаж байгаа тохиолдолд хөршийнхөө wifi сигналтай давхцахгүй байх давуу талтай.

Өнөөдрийн байдлаар "Home GateWay-г хамгийн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлсэн компаниуд бол Юнивишн, Скаймедиа, Мобинет юм. Үүнээс Юнивишн компани дээр жишээ авья. Тус компанийн хэрэглэгчдийн хамгийн анхны, нийтлэг хэрэглэдэг HG256 загварын роутер нь 2010 онд үйлдвэрлэгдсэн загвар бөгөөд 9 жилийн турш өдөр тутмын интернэт хэрэглээг хангасаар байна. Гэвч одоогийн технологи нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаа гарчихсан. Тийм учраас интернэт төхөөрөмжийн шинэчлэл нь цаг үеэсээ хоцрох биш, харин түрүүлж хийгдэх учиртай. Чухам үүнээс хамааран хэрэглэгчдийнх нь дунд интернэт удаан гэх гомдол гардаг биз.

 

Юнивишнийн хуучин төхөөрөмж

 

Скаймедиагийн интернэт хүлээн авах төхөөрөмж

 

Мобинетийн интернэт хүлээн авах төхөөрөмж

Хуучин төхөөрөмжийн сул тал

Жишээ нь Юнивишнийн ихэнх хэрэглэгчдийн ашигладаг HG256 Home GateWay буюу хуучин төхөөрөмж нь дээр дурдсан 2.4GHz-ийн давтамжийг ашиглан Wi-Fi цацдаг. Өөрөөр хэлбэл одоогийн хэрэглээнд гацалт болон сигнал давхцал ихтэй. Гэтэл  сүүлийн үеийн бүх л ухаалагч төхөөрөмж бүгд 5GHz-ийн долгионыг дэмждэг учир хуучин роутерт холбогдсон үедээ өндөр хурдаар ажиллах боломжгүй. Үүний зэрэгцээ олон жилийн эдэлгээнээс хамаарч тухайн роутер удаашрах тохиолдол цөөнгүй юм.

 

Шинэчлэгдсэн төхөөрөмжийн давуу тал

Харин тэдний хэрэглэчдэдээ санал болгож буй шинэ роутер нь 2017 оны загвар бөгөөд 2.4GHz болон 5GHz-ийн давтамжийн аль алиныг нь ашигладаг юм. Түүнчлэн хуучин төхөөрөмжийг бодвол илүү олон сувгаар интернэтийг зохицуулдаг тул нэг орц эсвэл орчинд амьдарч буй хөрштэй интернэтийн урсгал давхцан, удаашрахгүй билээ. Эндээс дүгнэвэл интернэт үйлчилгээ үзүүлэгч аливаа компаниуд хурдаа нэмэх, үйлчилгээгээ сайжруулахаас гадна хэрэглэгчид технологийн мэдлэгээ дээшлүүлж хэрэглээндээ тохируулан WiFi төхөөрөмжөө шинэчлэх нь зүйтэй гэж уншигч та бүхэнд зөвлөе.