Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарыг дэмжих аяныг эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 8
Сурталчилгаа

Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ цагт Монгол Улс аюулт халдварыг улс дотроо “алдалгүй” барьж буй цөөхөн орны нэгт тооцогдож байгаа нь бахархууштай. Энэ бол цар тахлын эсрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа мэргэжлийн баг хамт олны хүч, сэтгэл, зүтгэлийн үр дүн юм. Тэр дундаа эрүүл мэндийн салбарынхан маань цар тахалтай нүүр тулж, өөрийгөө болон гэр бүлээ үл хайхран, улс эх орныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна. Хэрэв та эдгээр эмч мэргэжилтнүүдэд тусламжийн гараа сунгах хүсэлтэй хэдий ч хэрхэн яаж туслахаа хараахан мэдэхгүй байгаа бол бид танд хэд хэдэн боломж байгааг дуулгахад таатай байна.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци нь “Хайр түгээе” болон “Хэрэглээг ухаалгаар” 2 төрлийн цэнэглэгч картаа  худалдаанд гаргаж, эдгээр картын 5, 6-р сарын худалдан авалтын 10 хувийн орлогыг Эрүүл мэндийн салбарт хандивлаж, хэрэглэгчидтэйгээ хамтын үнэ цэнийг бүтээх аянаа эхлүүллээ. Мобикомын хэрэглэгч та эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмрээ оруулахыг хүсвэл эдгээр картуудаас сонгон ашиглаарай. Ингэснээр, та харилцаа холбооны үйлчилгээгээ авахын зэрэгцээ эх орон, иргэдийнхээ эрүүл энхийн төлөө мятаршгүй зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынханд шаардлагатай хувь нэмрийг бодитоор оруулах юм.     

 

“Хайр түгээе” 7000₮-ийн цэнэглэгч карт

“Хэрэглээг ухаалгаар” шинэчлэгдсэн

хэрэглээний эрхтэй 4 төрлийн цэнэглэгч карт

“Хайр түгээе” карт нь Мобикомын Дараа төлбөрт, Хосолсон төлбөрт, Урьдчилсан төлбөрт бүх үйлчилгээний хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд их дата, их нэгжтэйгээрээ хэрэглэгчдийн таалалд нийцсэн юм.  

 

“Хэрэглээг ухаалгаар” шинэчлэгдсэн хэрэглээний эрхтэй цэнэглэгч картууд нь Мобикомын Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд зориулсан яриа, мессэж хэрэглээний эрхтэй карт бөгөөд 7 болон 30 хоногийн сонголттой учраас олон дахин цэнэглэлт хийлгүйгээр, нэг удаа цэнэглээд л бүтэн сарынхаа хэрэглээг зохицуулах давуу талтай.

 

Эрхэм хэрэглэгч та эдгээр картаас худалдан авахыг хүсвэл өөрийгөө болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, үйлчилгээний салбар, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхээс зайлсхийж, манай дижитал сувгуудаас сонгон үйлчлүүлээрэй.

 

Мобиком Корпораци ХХК нь хэрэглэгч, харилцагчидтайгаа хамтын үнэ цэнийг бүтээж нийгэмдээ, эх орондоо эерэг зүйлсийг түгээж, эрүүл нийгмийг цогцлооход ямагт тэргүүн эгнээнд ажилласаар байх болно. Эрхэм хэрэглэгч та бүхэн дээр танилцуулсан цэнэглэгч картуудаас сонгон харилцаа холбооны хэрэглээгээ зохицуулахын сацуу Эрүүл мэндийн салбарыг дэмжих аянд нэгдэн хувь нэмрээ оруулаарай!

Хүн ардынхаа эрүүл мэндийн дархлааг эгнэгт нэгдүгээрт тавин,

өөрийн амь биеийг үл огоорон ажиллаж байгаа #ЭмчНартааХайрТүгээе!

Энэ цагт бид ашгийг бус аюулгүй байдлыг чухалчилж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.