Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн оноос ₮3.9 тэрбумаар нэмэгджээ

Б.Ану
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 831.9 мянган хүн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.5 мянган хүнээр хорогдсон үзүүлэлт юм.

Тэгвэл нийгмийн даатгал төлөгч иргэдийн хувьд ажлаасаа гарсан, халагдсан тохиолдолд ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр авдаг билээ.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Ажилгүйдлийн даатгалын сан энэ оны гуравдугаар сарын байдлаар 8.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 5.3 мянган хүний ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид 12.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 1.9 тэрбум төгрөгөөр буурч, зарлага 3.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

График 1, Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлага (тэрбум төгрөгөөр)

2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд Ажилгүйдлийн даатгалын сан 2.0 мянган хүний ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид 4.9 тэрбум төгрөгийг зарцуулж байсныг НДЕГ мэдээлжээ.