Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний дөрвөн сард 16.9 сая ширхэг амны хаалт импортолжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сар(урьдчилсан)ын байдлаар таван сая долларын үнэ бүхий 16 сая 859 мянган ширхэг амны хаалт хилээр оруулж иржээ.

Харин өмнөх оны мөн үед ердөө 976,301 ширхэг амны хаалт импортолж байсныг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна. Зөвхөн дөрөвдүгээр сард 4.8 сая ширхэг амны хаалтыг хилээр оруулжээ.

Тайлант хугацаанд коронавирусийн 40,606 ширхэг оношлуур, хамгаалалтын 13,437 иж бүрдэл хувцас, эмнэлгийн 5.8 сая ширхэг тоног төхөөрөмж, хэрэгсэл импортолсон байна.