Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг дөнгөж сая Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм байна.

Энэ удаагийн нислэг гурван өдөр дараалан хийж буй тусгай нислэгүүдийн сүүлчийнх юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд хийсэн эхний нислэгээр 278, тавдугаар сарын 1-нд хийсэн хоёр дахь нислэгээр 266 зорчигч ирж, гурван нислэгээр нийт 805 хүн эх орондоо ирлээ.

 

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб