Таны тээврийн хэрэгслийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаж татвараа төлөх ёстой.
Тодруулбал, таны автомашины улсын дугаар:
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликэйшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх боломжтой.
Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломж бий.
Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй.
Ингэхдээ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах юм.
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:
Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банканд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.
Татвараа төлж болох газруудын байршил, цагийн хуваарийн танилцуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар