Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тагнуулынхан коронавирусийг хүн бүтээгээгүй гэсэн дүгнэлт гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тагнуулын албад дэлхий даяар тархаад байгаа шинэ коронавирусийг хүн бүтээгээгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ вирусийн гарал үүслийг шалгаж, амьтнаас хүнд халдсан, эсвэл Хятадын лабораториос гадагш алдагдсан эсэхийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Дүгнэлтийг АНУ-ын тагнуулын байгууллагуудын мэдээллийг нэгтгэдэг Үндэсний Тагнуулын Удирдах Газраас гаргажээ. Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа коронавирусийн цар тахлын гол бурууг Бээжингийн эрх баригчдад тохох болсон.

Трамп саяхан ярихдаа шинэ вирусийг Ухань хотын лабораториос алдагдсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан гадаадын мэргэжилтнүүдийг Уханий лабораторид нэвтрүүлж, коронавирусийн гарал үүслийг судлуулахыг Хятадын талд уриалж байв.

Пүрэв гарагт Хятадын засгийн газраас гаргасан мэдэгдэлд шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх мэдээллийг ямар ч үндэслэлгүй, зохиомол зүйл гэж няцаажээ.

Өнгөрсөн оны сүүлээр төв Хятадын Ухань хотод тарж эхэлсэн шинэ коронавирусийн халдвараар өнөөдөр дэлхий даяар нийт 3.17 сая хүн өвчилж, 220,000 гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Associated Press