Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын МСС: Дараах ажлын байруудад МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж АЖИЛД АВНА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 1
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Дуусах цаг, огноо: 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг

1. ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлагад ажиллаж, инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх бөгөөд зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төслийг хянах, батлуулах, барилга угсралтын ажлын явцыг хянан баталгаажуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцож ажиллана.

Ажил үүрэг

  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (ФИДИК-ийн инженер)-тэй нягт хамтран ажиллаж, Компакт гэрээний санхүүжилтээр байгуулах Ус дахин боловсруулах үйлдвэр, дагалдах дэд бүтцийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн явц, төлөвлөгөөний биелэлтэд өдөр тутам хяналт тавьж, Удирдлагын багт мэдээлэх.
  • Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
  • Төлбөрийн аливаа нэхэмжлэх, дахин хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу зөвлөх компаниас ирүүлсэн тооцоог хянаж, санал дүгнэлт боловсруулах.
  • Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга зам, стратегийг боловсруулан төслийн захиралд танилцуулах.
  • Худалдан авах ажиллагааны багтай хамтран ажиллаж, нарийвчилсан зураг төсөл боловсруулж, дэлгэрэнгүй судалгаа гүйцэтгэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулахад шаардлагатай техникийн мэдээлэл, үзүүлэлтүүдийг хянаж, мэргэжлийн санал дүгнэлт өгөх.  

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Барилга, эрчим хүч, хими зэрэг инженерийн холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй байх.

Ажлын туршлага:

  • Сантехник, цахилгаан, эрчим хүч, автоматжуулалтын инженерийн зураг төсөл боловсруулах чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай.
  • Барилга угсралтын ажлын менежмент, зохион байгуулалтад оролцож байсан бодит туршлагатай, ингэхдээ дэд бүтэц эсхүл үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой төсөлд  дор хаяж 3 жил ажилласан байх. Усны систем, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Microsoft Office, AutoCAD зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах өндөр чадвартай.
2. ГАЗРЫН ДООРХ УСНЫ БАРУУН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /2 ажлын байр/

Үндсэн үүрэг

Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн мэргэжилтэн нь уг төслийн захирлын шууд удирдлагад ажиллаж, зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төсөлд хяналт тавих, батлуулах, барилга угсралтын ажлын явцыг хянан баталгаажуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаанд оролцож ажиллана.

Ажил үүрэг

  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (ФИДИК-ийн инженер)-тэй өдөр тутам хамтран ажиллаж, Компакт гэрээний санхүүжилтээр байгуулах Газрын доорх усны баруун эх үүсвэрийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн явц, төлөвлөгөөний биелэлтэд өдөр тутам хяналт тавьж, Удирдлагын багт мэдээлэх.
  • Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
  • Төлбөрийн аливаа нэхэмжлэх, дахин хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу зөвлөх компаниас ирүүлсэн тооцоог хянаж, санал дүгнэлт боловсруулах.
  • Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан төслийн захиралд танилцуулах.
  • Худалдан авах ажиллагааны багтай хамтран ажиллаж, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулахад шаардлагатай техникийн мэдээлэл, үзүүлэлтүүдийг хянаж, мэргэжлийн санал дүгнэлт өгөх.

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй байх.

Ажлын туршлага:

  • Томоохон хэмжээний дэд бүтэц, барилга угсралтын төсөл, үйл ажиллагаа, түүний дотор ус хангамжийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, байгуулах чиглэлээр дор хаяж гурван (3) ажилласан туршлагатай байх.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Microsoft Office, AutoCAD зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах өндөр чадвартай.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

 

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ үү (СОНИРХСОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.