Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн хүнээс мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиг илэрчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт ял шийтгүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа иргэд шүүхээс даалгасан үүрэг, хориглосон хязгаарлалтыг хэрхэн биелүүлж байгаа байдлыг шалгажээ.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн М гэгчээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиг илэрсэн байна. Иймд харьяа Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Шалгалтыг Цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгууллаа гэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.