2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
11°

Дани, Германы сурагчид хичээлдээ явж эхлэх бол Оросын төгсөх ангийнхан ОРТ сувгаар видео хичээл хүлээн авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг

Цар тахлын үед дэлхийн улс орнууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар багц мэдээг хүргэе.

Дани

Данийн Вант Улс даяар 11 нас хүртэл хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эргэн орсон байна.

Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен сургуульдаа ирсэн хүүхдүүдийг угтан авжээ. Тэрбээр хязгаарлалтыг бууруулах чиглэлээр улс төрийн түншүүдтэй хэлэлцэж байгаагаа тэмдэглээд зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахыг илүүд үзэж байгааг ойлгож байна гэжээ.

Цар тахлын улмаас Данийн сургуулиуд өнгөрсөн сарын 12-ны өдрөөс хаалгаа хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 8,575-д хүрсэн ба үүнээс 422 хүн нас барсан байна.

ХБНГУ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс сургуулиудаа үе шаттайгаар нээхээр болсон байна.

Эхний ээлжинд төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж, дараа нь бага ангиуд сургуульдаа явж эхэлнэ.

ОХУ

Оросын Холбооны Улсын Олон нийтийн телевиз (OРТ) өнөөдрөөс буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ жил төгсөлтийн шалгалт өгөх сурагчдад зориулан видео хичээлийг нэвтрүүлэх гэж байна.

Шинэ төслөө “Миний сургууль цахимаар” /Моя школа online/ гэж нэрлээд байгаа бөгөөд видео хичээл ОРТ сувгаар орон нутгийн цагаар 9:00 – 12:00 цагийн хооронд гарах юм байна. Видео хичээлийн агуулга нь сурах бичиг болон үнэгүй цахим сургалтын “Миний сургууль цахимаар” платформтой  уялдсан байх ажээ.  

Оросын Гэгээрлийн яамны хэвлэлийн албанаас “бид нэг төсөлд уламжлалт сурах бичгийг сургалтын стандартад нийцсэн дижитал платформ болон дижитал телевизтэй нэгтгэсэн. ... Ийм төслийг өөр хаана ч хэрэгжүүлээгүй” гэдгээ онцолжээ.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x