Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн ерөнхийлөгч амны хаалт зүүж чадахгүй тэвдсэн нь

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Сирил Рамафоза коронавирусийн тахалтай холбоотой тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаагаа телевизээр ард түмэндээ хандаж зарлажээ.

Мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр өөрийн иргэдэд аль болох гадуур явалгүй гэртээ байж, амны хаалт зүүхийг сануулаад өөрөө амны хаалт зүүж үзүүлсэн юм.

Гэвч ерөнхийлөгч амны хаалт зүүхдээ бүтэлгүйтэж, нэлээд будилсан байна.

Удалгүй Өмнөд Африкийн сошиал ертөнцөд ерөнхийлөгчөө элэглэсэн дүрс, хошигнолууд олноор нийтлэгджээ.

Сүүлд Рамафоза амны хаалт хэрхэн зүүх хичээлийг телевизээр заах тухай бодож байгаа хэмээн хошигнон ярьжээ.

Эх сурвалж: BBC