Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн нэрт жүжигчин Ричард Гир 70 насандаа хүүтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн алдартай жүжигчдийн нэг Ричард Гир эхнэр Алехандра Силвагийн хамт хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан тухай албан ёсны төлөөлөгч нь өчигдөр мэдээлжээ.

Гир одоо 70 настай бол эхнэр нь 37 настай юм. Тэд одоо дөнгөж 14 сартай байгаа Александр хүүгийнхээ дараа ийнхүү хоёр дахь хүүгээ төрүүлжээ.

Гирийн өмнөх гэрлэлтээс төрсөн нэг хүү нь одоо 20 настай юм. Эхнэр Силва нь бас өмнөх нөхөртэйгээ амьдарч байхдаа нэг хүү төрүүлж байжээ.

Гир, Силва нар 2015 онд танилцаж, 2018 онд гэрлэсэн юм.

Силва нь Испани улсын уугуул бөгөөд Реал Мадрид хөлбөмбөгийн клубын дэд ерөнхийлөгч асан Игнасио Силвагийн охин ажээ.

 

Эх сурвалж: CNN