2020.04.22. Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Түмэн Шувуут ХК ээлжит Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлаа хийж, өнгөрсөн онд гаргасан бизнесийн өсөлт, үр дүнгээ танилцууллаа.
Түмэн Шувуут ХК нь 2019 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, олон нийтэд нээлттэй компани болсон. Өнгөрсөн онд нийт 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шувууны аж ахуй 1,2, Шингэн өндөгний үйлдвэрийн байр, ОУ-ын стандарт хангасан өндөг агуулах байр, Тэжээлийн үйлдвэрийн түүхий эд агуулах 900 тонн багтаамжтай сав, Органик бордооны үйлдвэр барих болон 670 га талбайд Усалгааны тоног төхөөрөмж суурилах гэх мэт 7 том бүтээн байгуулалтын төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
Монголын Хувьцаат компанид итгэх итгэлийг сэргээх зорилгоор тус компани бизнесийн үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, өгөөжтэй байх зарчмаар явуулж байна.
Түмэн Шувуут ХК-ийн бизнесийн өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд 1,5 тэрбум төгрөгийн татвар, хураамж, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэдээ 900 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм.
Жич: 2019 онд Түмэн Шувуут ХК-ийн өндөгний үйлдвэрлэл өмнөх оноос 9 сая ширхэгээр, борлуулалт орлого 3 тэрбум төгрөгөөр, ашиг 600 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Ж.БОЛД | Гүйцэтгэх захирал
Л.ЭРХЭМБАЯР | ТУЗ-ийн дарга