Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн гүүр холбоо, МҮХАҮТ нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ikon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN

Үл хөдлөх хөрөнгийн салбар улсынхаа эдийн засгийн хөгжлийн эргэх цэг болж  зогсолтгүй урсах мөнгөний урсгалын ихээхэн хэсгийг бүрдүүлж байдаг.

Эдийн засгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгчид нэгдэж энэ үед хамтран ажиллан тогтвортой хөгжлийг бий болгохын тулд бүхий л боломж гарц шийдлийг хайж ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн олон бизнес эрхлэгчид буюу 130 гаруй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн гүүр нэгдсэн холбоо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нар хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Монгол улс саарал жагсаалтаас гарахын тулд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт металлын салбарын орчны эрх зүйн байдлыг зохицуулалттай болгож нэгдсэн зохион байгуулалтанд оруулах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд дээрхи хоёр салбар 5 сарын 01 с эхлэн Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийн доор үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын нэгдсэн гүүр холбоо болон МҮХАҮТ нар хамтран ажилласнаар энэ салбарын мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад нь тусламж дэмжлэг үзүүлэх, сургалтын нэгдсэн хөтөлбөрөөр мэргэжилтнүүдийг чадавхижуулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ салбарт тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд ажиллаж хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ илүү өндөр түвшинд хүрэх боломжтой болох юм.

 

Гэрээнд МҮХАҮТ ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Үл Хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Гүүр нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбилэг нар гарын үсгээ зурлаа.    

 
 

МҮХАҮТ ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Үл Хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Гүүр нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбилэг, удирдах зөвлөлийн гишүүн Г.Батгэрэл нар.