Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн улс орнуудын "COVID -19" халдварын тархалт болон эндэгдэл

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "COVID-19" халдварын тархалт болон эндэгдлийн талаарх мэдээллийг бүсчилсэн байдлаар танилцуулъя.

Европ тивд Итали, Испани, Франц улсуудад "COVID-19" халдварын шалтгаант нас баралт 2 болон 3 сартай харьцуулбал бага багаар буурсаар байна.

Тухайлбал өнгөрсөн 24 цагийн хугацаанд Итали улсад 433, Франц улсад 395, Испанид  410 нас баралт бүртгэгдсэн байна.

Эдгээр улсуудад өвчний тархалтын муруйн хувьд өөрчлөлт орж, шинэ халдвар буурч байгаа ч нас баралт өндөр хэвээр. Өдөрт дунджаар 300-500 орчим хүн эндсээр байна.

ДЭМБ-ын Европын бүс дэх халдварын тархалтыг улс орнуудаар нь харвал:

  • Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд ОХУ болон Беларусьт халдвар өндөр хурдтайгаар тархжээ. Тухайлбал ОХУ-д өнгөрсөн долоо хоногт 27,083 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар 42,853-т хүрсэн нь 100,000 хүнд ногдох тохиолдол 29.4 болж, эндэгдлийн хувьд 1 сая хүнд 2.5 ногдож байна.
  • Беларусьт халдварын тохиолдол 100,000 хүнд 50.6, эндэгдэл 1 сая хүнд 4.8  байна.
  • ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд 37 улс орон, нутаг дэвсгэр харьяалагддаг байгаа. Ойролцоогоор манай бүсэд 1.9 тэрбум хүн амьдардаг. Бүсийн хэмжээнд 22 улс, нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдсэн.

Халдварын тохиолдлын тоогоор харвал:

  • БНХАУ
  • БНСУ
  • Япон
  • Шинэ Зеланд
  • Малайз
  • Австрали
  • Филиппин
  • Сингапур улсууд хамгийн эхэнд бичигдэж байна.

Харин эндэгдлийн хувьд хүн амын тоотой нь харьцуулбал Хойд Марианно аралд нас баралт хамгийн өндөр буюу хувьтай 14.29 байна. Энэ нь хүн ам цөөтэй учраас  2 нас баралт бүртгэгдэхэд эндэгдэл өндөр болж байгааг анхаарах хэрэгтэй.

Нас баралт:

  • БНХАУ 5.6
  • БНСУ 2.19
  • Япон 1.55
  • Австрали 1.05
  • Филиппин 6.52
  • Сингапур 0.2 хувьтай байгаа. 

Вьетнам, Лаос, Камбож, Монгол болон бусад арлын зарим улсад нас баралт бүртгэгдээгүй байгаа. 

Номхон далайн бүсийн хэмжээнд эндэгдэл 4.29 хувьтай байна.

Ням гарагийн шинэ мэдээллээр, Сингапур улсад өнгөрсөн 24 цагт 596 халдвар шинээр бүртгэгджээ. Шинэ халдварын дийлэнх нь тархвар зүйн хувьд гадаад ажилчдын дотуур байрны кластер халдваруудтай холбоотой байгаа.

Япон улсад Ням гарагт 369 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 10,500 гаруй болжээ.

БНСУ-ын хувьд Ням гарагт 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгдсэн. Тус улсын хувьд зайнаас харилцах арга хэмжээг тавдугаар сарын 5-н хүртэл сунгасан.

Гэхдээ олон хүн цуглуулахгүй байх, хүн хоорондын зайг сайн баримталж чадсан тохиолдолд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай зэрэг гадаад орчинд тавигдах шаардлагуудыг үе шаттайгаар бууруулж магадгүй гэсэн мэдээллийг эрх баригчдынх нь зүгээс өгчээ" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/512342862980886/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.