Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлд Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг тусгажээ. 

Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дэмжсэн билээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/158460192181806/

Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг олонхын саналаар дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 

Чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.