Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

COVID 19-ийн хурдавчилсан оношлуурын хариуг баталгаажуулсны дараа нийтэд мэдээлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс "Сонгдо эмнэлэгт үйлчлүүл байсан хоёр хүн COVID 19-ийн халдвар авсан байж болзошгүй гэдэг мэдээлэл тарж олон нийтийг түгшээссэн. Харин дараа нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч үүнтэй холбоотой болгоомжлол төрүүлэх сөрөг мэдээлэл сошиалд явсаар байна. Үүнд салбарын сайдын хувиар албан ёсны мэдээлэл өгнө үү" гэсэн асуулт асуув. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Сонгдо эмнэлгийг буруутгах үндэслэл байхгүй. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хурдавчилсан оношлуур ашиглан сайн дураараа өөрийгөө шалгуулах хүсэлтэй иргэдэд сорил тавьж байгаа нь огт буруу биш. Гэхдээ хурдавчилсан оношлогоогоор гарсан хариуг бодит гэж шууд хүлээн авч болохгүй. Үүнийг ХӨСҮТ-д баталгаажуулж байж олон нийтэд зарлах ёстой. 

Тиймээс журам гаргаж байгаа. Уг журмаар өмчийн хэлбэр үл харгалзан эрүүл мэндийн байгууллагууд хурдавчилсан оношлуур ашиглаж болно. Оношлуурын хариуг баталгаажуулсны дараа тухайн иргэнд, олон нийтэд мэдээлнэ" гэв.