Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Буурай хөгжилтэй орнуудын өрийг нэг жил царцаахыг ИХ-20-ын удирдагчид дэмжив

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ИХ-20 буюу дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 20 орны удирдагч COVID-19 цар тахлын энэ хүнд үед буурай хөгжилтэй орнуудын өрийг нэг жилийн хугацаагаар царцаах талаар өчигдөр санал нэгджээ.

Ингэснээр нийт 20 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарч, халдварт өвчний эсрэг эдийн засгаа хамгаалах боломжийг олгож байна. 

Энэ нь өрийг тэглэж байгаа хэрэг биш, зөвхөн хойшлуулж байгаа гэдгийг цахим хурлыг даргалсан Саудын Арабын Сангийн сайд Мохаммэд Ал-Жадаан онцлоод энэ арга хэмжээг яаравчлах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Харин банкууд болон хувийн салбаруудад олгосон зээлийг олон улсын банкууд сайн дураараа шийдэх боломжтой гэж үзсэн байна. 

Түүнээс гадна Олон улсын валютын сангийн нэг их наяд, Дэлхийн банк болон бусад хөгжлийн зээлдүүлэгчдийн 200 тэрбум долларын хөтөлбөрийг баталжээ.

210 улс орон, газар нутгийг хамраад байгаа COVID-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3%-аар саарч, 9 их наяд төгрөгөөр тасарна гэдгийг ОУВС анхааруулав. 1930 оны Их хямралаас хойших хамгийн хүчтэй уналт болж буй энэ үеийг ОУВС “Их зогсолт” хэмээн нэрлэжээ

 
Эх сурвалж: Politico, AFP