Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосчууд эх оронч сонголт хийж байна

ikon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассамблейн 21 дэх удаагийн сонгууль болж байгаа бөгөөд сонгуулийн ирц өндөр байна. 

Санал хураалт 06:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 13:00 цагийн байдлаар 52 хувийн ирцтэй байна. 

Гэртээ тусгаарлагдсан иргэдийн хувьд 18:00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17:20-19:00 ба 18:00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна. 

Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд "оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3 дугаар сарын 24-28-ны хооронд үргэлжилсэн юм. 

 

Э.Ижил