Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тив энэ жил гадил жимсний хомсдолд орохыг Филиппиний тариаланчид анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ази тив энэ жил гадил жимсний хомсдолд орохыг Филиппиний тариаланчид анхаарууллаа
Sara, ikon.mn - text to speech

Коронавирусийн тахалтай холбоотойгоор Ази тив энэ жил гадил жимсний хомсдолд орохоор байгааг Филиппиний тариаланчид анхааруулжээ.

Филиппин улс нь Эквадорын дараа дэлхийд хоёрт ордог гадил жимсний том экспортлогч юм. Дэлхийн нийт нийлүүлэлтийн 20 орчим хувийг энэ улс хангадаг бол Азийн зах зээлийн 90 хувийг хангадаг аж. Хятад, Япон улсууд хамгийн том хэрэглэгчид нь гэнэ.

Филиппиний гол арал Лузонд гуравдугаар сарын дундаас хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын сүүл хүртэл үргэлжлэх юм.

Уг аралд гадил жимсний гол тариалангууд оршдог. Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилготой хорио цээрийн дэглэмийн улмаас энэ онд гадил жимсний экспортын хэмжээ 40 орчим хувиар буурахаар байгааг Филиппиний Гадил Тариаланчид, Экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал Стефен Антиг мэдэгджээ.

Өнгөрсөн онд тус улс нийт 4 сая тонн гадил экспортлож байсан бол энэ онд 2.5 сая тонн болж буурахаар байгааг тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg