Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын мөнгийг 4 дүгээр сарын сүүлээр өгч эхэлнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

2019 оны буцаан олголт авах иргэдийн материалыг 2020 оны хоёрдугаар сард авсан юм.

Буцаан олголтын мөнгийг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Орон нутгийн иргэдийнхийг олгоод дуусах шатандаа орсон.

Харин Улаанбаатарын иргэдийн ХХОАТ-ын буцаан олголт 4 дүгээр сарын сүүлээс эхлэн 5 дугаар сарын эхэн гэхэд шилжээд орчихно.

Нийслэлийн төрийн сангаас иргэдийн данс руу мөнгийг шилжүүлэх ажлыг зохион байгуулна" гэсэн мэдээллийг өглөө.

Хуульд: 

  • Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
  • Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ гэж заасан байдаг.