Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын нийт экспорт 1,271.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 38.2%-аар буурчээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 13-ны байдлаар манай улсын нийт экспорт 1,271.5 сая ам.доллар байгааг Гаалийн ерөнхий газраас Гадаад худалдааны барааны экспорт, импортын статистик мэдээллийг танилцуулах үеэр онцоллоо. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс экспорт 758.3 сая ам.доллар буюу 38.2 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. 

Тодруулбал, өмнөх оны мөн үеэс жонш 24.9%, хар тугалганы хүдрийн баяжмал 18.1%-аар өссөн. Харин

  • Чулуун нүүрс 5,778.2 мянган тонн (62.9%),
  • Төмрийн хүдэр 73.3 мянган тонн (3%),
  • Зэсийн баяжмал 66.7 мянган тонн (16.1%),
  • Цайрын хүдэр, баяжмал 7.6 мянган тонн (16.2%),
  • Хүрэн нүүрс 55.9 мянган тонн (77%),
  • Түүхий нефть 1,476.3 мянган баррел буюу 81.3%-аар тус тус буурсан бол Молибдены хүдэр нэмэгдээгүй зэрэг нь голлон нөлөөлжээ.

Импортын хувьд энэ сарын 13-ны байдлаар 1,412.4 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 181.4 сая ам.доллар буюу 11.4 хувиар мөн л буурсан үзүүлэлттэй байна.

Импортын бүтцийн хувьд,

  • Хүнс өмнөх оноос 6.7 сая ам.доллар буюу 4.4 хувиар өссөн
  • Эрдэс бүтээгдэхүүн өмнөх оноос 37 сая ам.доллар буюу 10.6 хувиар буурсан
  • Автомашин, машин техник өмнөх оноос 117.3 сая ам.доллар буюу 19.5 хувиар буурсан
  • Бусад импорт өмнөх оноос 33.8 сая ам.доллараар буюу 6.9 хувиар буурсан
 

Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрийн байдлаар амны хаалт 16,533.9 мянган ширхэг коронавирусийн 40,606 ширхэг хамгаалалтын иж бүрдэл хувцас 13,235 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл 4,753.2 мянган ширхгийг тус тус импортолжээ

 

Эх сурвалж: ГЕГ