Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4 сарын 9-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 10
Сурталчилгаа

Коронавирусийн халдвар аюултай нөхцөлд байгаа энэ цаг үед хүмүүс техник технологийн тусламжтайгаар олон олон асуудлуудыг шийдвэрлэж байна. Байгууллагуудад тулгамдаад буй хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нь хурал зохион байгуулах болоод байгаа бөгөөд зайлшгүй зохион байгуулах ёстой хурлаа онцгой байдал зарласан энэ үед цахимаар зохион байгуулах нь мэдээж хамгийн зөв шийдэл. Гэвч олон хүнтэй хурлыг цахимаар зохион байгуулахад системийн доголдолгүй байдлыг хангах, хуралд оролцогчдыг зөв бөгөөд хялбар таньж нэвтрүүлэх, асуулт хариулт, санал хураалтуудыг хурдан шуурхай явуулах зэрэг олон олон асуудлууд тулгардаг.

 

Тэгвэл эдгээр бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж Монголдоо анхны хиймэл оюун ухаанд суурилсан, хуралд оролцогчийг дуугаар таних систем бүхий цахим хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Инвескор ББСБ” ХК 4-р сарын 9-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“Инвескор Санхүүгийн Групп”-ын охин компани болох “Инвескор Эй Ай Лаб” компани цахим хуралд оролцох, асуулт асуух, саналаа цахимаар өгөх, оролцогчийг дуу хоолойгоор нь таних зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан цогц системийг хөгжүүлсэн бөгөөд цахим хурлын шууд дамжуулалтан дээр Livestream.mn хамтран ажилласан байна.

 
 

Мөн энэхүү цахим хурлын технологийг сонирхсон албан байгууллагууд 90049994 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.