Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээний хэрэгжилтийн талаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна.
/2020.04.09/
ШУУД ҮЗЭХ:
Цаг үеийн асуудалтай холбогдон гарах шийдвэрийн зүйл заалтын талаар Хотын захирагч С.Амарсайхан танилцуулж, холбогдох байгууллагуудад дараах үүрэг, даалгавруудыг өглөө.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ёсдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаахтай холбогдуулан төгсөх ангийн сурагчдын шалгалт, Их дээд сургуулийн төгсөгчдөөс авах шалгалтын үйл ажиллагааг хүн цахимаар зохион байгуулах ажлыг хийж, хяналт тавихыг Нийслэлийн боловсролын газарт
Сувиллын газрын хяналтын үйл ажиллагааг сайжруулах, шаардлага хангахгүй сувиллын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг НМХГ, НАЖГ-т
Ачаа тээвэр хүргэж ирсэн гадаадын жолооч ачиж буулгагч нарт тавих хяналтыг өндөрүүлэхийг НЦГ-т
Мөн холбогдох захирамжийн хэрэгжилтийг хангуулж хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээр, өнжмөл шар өвсний түймэр гарахаас сэргийлж, ууланд алхах, ил задгай гал түлэхийг зогоох үүрэг даалгаврыг тус тус өглөө.
Түүнчлэн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 173 хорооны 1,700 гаруй хэсгийн ахлагч, нийгмийн ажилчныг олон нийтийн цагдаагийн хууль ёсны эрх үүрэгтэйгээр ажиллуулахаар болжээ.
Ингэхдээ иргэдэд шаардлага тавих, зөвлөмж өгөх, хог хаягдалд анхаарч, хууль журам зөрчсөн иргэдийг хуулийн хүрээнд сануулах, шийтгэх, торгох арга хэмжээнүүдийг зөрчлийн тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх эрхтэй гэдгийг хэлэв.