Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед НӨАТ-ыг 5% болгож бууруулах санал дэмжигдсэнгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:58 2020/04/09

УИХ цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт өгч байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2909005702523396/

"₮400 гаруй тэрбумаар дэмжихэд импортоор орж ирж байгаа өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр дотоодоо бүрэн хангах боломжтой"

Засгийн газраас хэрэгжүүлэхээр гаргасан долоон арга хэмжээнд нэмж оруулах саналуудаа УИХ-ын гишүүд хэлсэн бөгөөд дараах дөрвөн гишүүний саналыг тусгуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Дэлхийн улс орнуудад цар тахлын энэ үед хүмүүсийг гэрээсээ ажиллаж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхийг зөвлөж байна. Тиймээс Харилцаа холбооны компаниудын интернэт, утасны үйлчилгээг тодорхой цагуудад үнэгүй болгох, ялангуяа онлайн сургалт, хичээлийн үеэр хөнгөлөх саналтай гэдгээ тэрбээр хэлэв.

Тиймээс энэ саналаас гадна зах зээлийг онлайн болгож, онлайн худалдааг дэмжих, хүргэлтийн үйлчилгээг дэмжих цогц бодлогыг тогтоолд тусгахын чиглэл болгов.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Цар тахлын хугацаа удаан үргэлжлэхээр байна. Энэ үед хамгийн чухал зүйл нь хүнсний хэрэгцээ. Энэ үед бид хүнс тариан талбайгаас ширээн дээр хүртэлх цогц арга хэмжээ авах хэрэгтэй. ЖДҮ, өрхийн аж ахуйгаас эхлээд үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрч чадахгүй байгаа манай эрдэмтэд бүрнээр нь судалгаа гаргасан байгаа.

Хэрэв 400 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлбэл Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэдэг ч импортоор орж ирж байгаа хүнсээр дотоодоо бүрэн хангах, зоорь, лижистик гээд 3-5 жилийн дотор цогцоор нь шийдэх боломжтой байна.  

УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн гол ажил бол хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох дотоод үйлдвэрлэлийг хангах. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ЖДҮХС-ийн хөрөнгийн хэмжээг нэмэх саналтай байна.

5.1 их наяд төгрөгийн 3.2 их наяд нь үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ хүрээнд бид дотоодын бүхий л үйлдвэрлэлийг дэмжих болможийг нээх, санхүү, техникийн дэмжлэгийг үзүүлэх төлөвлөгөөтэйгээр цогц арга хэмжээ авмаар байна.

УИХ-ын гишүүн  Ц.Цогзолмаа: Эрүүл мэндийг хамгаалах нь амин сүнс. Тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг хангах нь салшгүй хэсэг. Гэтэл цар тахалд өртөж байгаа хүмүүс суурь өвчтэй, хүүхэд гээд эрүүл мэндийн хувьд дархлаа унасан хүмүүс байгаа. Тиймээс ажилгүйдэл нэмэгдэж, орлого багасаж байгаа нөхцөлд зорилтот бүлгийнхээ иргэдийн хүнсийг яах вэ, орлогогүй, олон хүүхэдтэй, зорилтот бүлгийнхээ иргэдийг хүндэрсэн үед хэрхэн хангах вэ гэдгийг оруулахгүй бол иргэдийн дунд өнөөдөр өдрийн хоолоо залгуулахгүй хүнд нөхцөлд байгаа хүмүүс олон байна. Тогтоолын утга учир өрх бүрт очих боломжид анхаармаар байна.

12:18 2020/04/09

Д.Сарангэрэл: Халдварт өвчин 3-3.5 дахин буурсан

Эрүүл ахуйн сахилга баттай байснаар өвчлөл буурч байгаа гэсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт хэмнэлт гарч байна уу? гэсэн Д.Тэрбишдагва гишүүний асуултад,

УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын санхүү элбэг байсан үе ховор. Сүүлийн гурван жилд Сангийн яам нэмсээр 38 хувьд хүргэлээ. 2020 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 120 тэрбум төгрөг нэмж баталж өгсөн. Гэхдээ ачаалал өндөр, тоног төхөөрөмж, техник хурдтай өсөж байгаа тул өсөн нэмэгдэх санхүүжилт байнга байдаг. Өнөөдөр цар тахлын эрсдлийн үед ЭМ-ийн байгууллага бүгд өндөр ачаалалтай ажиллаж, эм тариа, тоног төхөөрөмжийн нөөцөө бүрдүүлж байна.

Амны хаалтны хэрэглээ гурав дахин нэмэгдсэн. Хүн бүр зүүж байгаа тул хоёр цаг тутамд сольж зүүдэг. ЭХЭМҮТ 1,000 хүнтэй. Өдөр бүр насан туршдаа маск зүүдэг тул хоёр цаг тутамд солихгүй бол харшил үүсдэг. Тиймээс амны хаалтны хэрэглээ маш их шаардлагатай байгаа тул төсвөөрөө нэлээд амны хаалт авч байгаа. Энэ мэтчилэн хэмнэх боломж хомс байна.

Амны хаалт, гараа угаах, цуглахгүй байгаагийн давуу тал байна. Халдварт өвчин 3-3.5 дахин бусад гар хөл амны өвчин эрс буурсан. Иргэдээс, эрүүл ахуйн хэвшлээс маш их хамаардаг нь харагдаж байна. Коронагаас урьдчилан сэргийлэхэд онц чухал байна. Хүн бүр толгой дараалан зүүх хэрэгтэй. Амны хаалт зүүж байсан учраас гаднын хүнээс нэг ч монгол хүн халдвар аваагүй. Тиймээс УИХ-ын танхимаас маскийг өөр зүйлээр орлуулахгүй, хэн нэгэн зүүхгүй байж болохгүй. Дөрөв, тавдугаар сард оргил үе байна гэдгийг ДЭМБ хэлчихсэн. Хоёр сар тэвчих хэрэгтэй" хэмээн хариуллаа.

09:40 2020/04/09

57.4 хувийн ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы цахим хуралдааны дэг болон эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгүүдийг хийх юм. 

Ийнхүү 57.4 хувийн ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж буй юм. 