Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-аас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлуудыг тогтооно

ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал маргааш хуралдана. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм.

Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.