Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хувьцааны ногдол ашгийг И-баримт системээр дамжуулан олгохоор ажиллаж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг болох 120 тэрбум төгрөгийг ирэх тавдугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарсан.

Гэвч өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ.

Тиймээс нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан  олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр буюу Мягмар гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.

Тэрбээр "Үнэт цаасны данс нээлгэсэн 340 орчим мянган иргэд тэр дансаараа дамжуулж ногдол ашиг авна. Үлдсэн 2.2 сая хүн яах вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өгдөг И-баримт системээр дамжуулан олгохоор Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, ЭТТ хамтраад ажиллаж байгаа. Богино хугацаанд хэрэгжүүлж болно" гэв.