Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Монголхүү: COVID 19 ДААТГАЛД ҮНЭГҮЙ ДААТГАНА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 7
Сурталчилгаа

Хурдацтайгаар тархаж буй Коронавируст халдвар (COVID-19) нь дэлхийн 200 гаруй улс орныг хамарч цар тахлын хэмжээнд хүрээд байна. Энэ цаг үед Нэйшнл Лайф Даатгал компани нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй төрийн тусгай албан хаагчид болон улсын эмнэлгийн ажилтнуудад зориулан “Ковид 19 Амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ыг гаргаж, үнэ төлбөргүйгээр даатгахаар болсон тухай мэдэгдэл хийлээ. Энэ тухай тодруулахаар “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Монголхүүтэй ярилцлаа.

 

-Энэхүү бүтээгдэхүүнийг гаргах болсон зорилго юу вэ?

Нэйшнл Лайф Даатгалын компани нь Амьдралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 13 жил болж байна. Амьдралын даатгал нь зөвхөн хүний амь нас, эрүүл мэнд, амьдралтай холбогдсон даатгалуудыг урт хугацаанд хийдгээрээ ердийн даатгалаас ялгаатай. Өөрөөр хэлбэл иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрахад тэдний санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 

Иймээс бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд халдварын эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй улсын эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын амь нас эрүүл мэндийг үнэ төлбөргүй даатгахаар шийдсэн юм.

-Нийт хэдэн хүнийг уг даатгалд хамруулахаар зорьж байгаа вэ?

Улсын хэмжээнд нийт 80 гаруй мянган төрийн тусгай албан хаагч болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Эдгээр албан хаагчид бүгд энэхүү даатгалд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

-Энэхүү даатгал нь  зөвшөөрөлтэй гэж ойлгож болох уу?

Энэхүү бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох дүрэм журмын дагуу бүртгүүлж зөвшөөрлийг авсан. 

-"Ковид-19" даатгалын тухай  танилцуулаач.

Даатгалд 18-с дээш насны төрийн тусгай албан хаагч болон улсын эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Даатгалд хамрагдсанаар Ковид-19 өвчнөөр оношлогдсон тохиолдолд 500 мянган төгрөгийг даатгуулагчид олгох бөгөөд халдварт өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд 12 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гэр бүлд нь олгох юм. 

-Эдгээр албан хаагчид хэрхэн даатгалдаа хамрагдах вэ? 

Хөл хорио тогтоосон энэ үед бид даатгуулагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулахаас гадна цагийг нь хэмнэх үүднээс зөвхөн онлайнаар хамрагдах боломжийг нээж өгсөн.

Нийт төрийн тусгай албан хаагчид болон улсын эмнэлгийн ажилтнууд “Ковид 19” даатгалд https://mylife.mn/buy/ сайтад хандан үнэ төлбөргүй даатгуулах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 3366 утсаар авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.