Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвартай Их Британийн ерөнхий сайд эмнэлэгт хэвтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноосоо хойш 10 хоногийн дараа Ням гарагт эмнэлэгт хүргэгджээ.

Одоо 55 настай Жонсон гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийгөө халдвартай болсныг зарлаад гэртээ тусгаарлагдсан юм. Түүнийг өнгөрсөн Баасан гарагт эдгэрч, ажилдаа орно гэсэн хүлээлттэй байв.

Гэвч ерөнхий сайдын биеийн халуун буухгүй байгаа тул Ням гарагт дахин шинжлүүлэхээр эмнэлэгт хэвтжээ.

Борис Жонсон нь дэлхийн их гүрнүүдийн удирдагчдаас шинэ коронавирусийн халдвар авсан цорын ганц хүнд тооцогдож байна. Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мөн Covid-19 өвчнөөр өвчилснийхөө дараа долоо хоног гэртээ тусгаарлагдаад эдгэрч, Баасан гарагт ажилдаа орсон юм.

 

Эх сурвалж: AFP