2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°

RISE хөтөлбөрийн оролцогчдод цахимаар суралцаж, хөгжих боломж олголоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг

Их, дээд сургуулийн босго алхаад удаагүй шинэхэн оюутнууд мундахгүй олон сорилттой тулгардаг. Оюутны амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцах, даалгавар, бие даалтаа хугацаанд нь амжуулах, өөрийгөө хөгжүүлэх гэхчилэн үүрэг хариуцлага ч эрс нэмэгддэг. Харин өнөө жилийн хувьд коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор хичээл сургууль хаагдаж, хөл хорионд байгаагаас үүдэн оюутнууд цахимаар хичээлээ үзэж, зайнаас сурч боловсрох бүхий л боломжийг эрэлхийлж буй билээ.

Яг ийм үед ХААН Банк Сангаас “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа зориулан өнгөрсөн сарын сүүлчээр хоёр төрлийн цахим сургалт зохион байгууллаа. 2018 оноос хэрэгжүүлж буй “RISE” хөтөлбөр нь өнөөг хүртэл нийт 1800 гаруй оюутныг хамруулж чадсан бөгөөд хичээлийн жилийн турш хувь хүний хөгжлийн чиглэлээр олон сургалт, арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог билээ. Энэ жилийн сургалт, хөгжлийн ажлын хүрээнд тус хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч ХААН Банк Сангийнхан “Dale Carnegie Mongolia” төв болон “Universal Language Center” төвийн хамт олонтой хамтран хувь хүний хөгжил, англи хэлээр хэрхэн эссе бичих вэ сэдвээр 75 оюутанд цахим сургалтыг тун амжилттай явуулсан юм.

“Dale Carnegie Mongolia” төвийн удирдан зохион байгуулсан хувь хүний хөгжлийн сэдэвт цахим сургалтад хамрагдсанаар оюутнууд өөртөө итгэх итгэл, харилцааны болон манлайллын ур чадвар, өөрийгөө илэрхийлэх арга, хандлагаа сайжруулах, стрессээ хэрхэн удирдах талаар мэдлэг мэдээлэл олж авлаа. Олон улсын стандарт бүхий нийт 12 цагийн энэхүү хичээлийг амжилттай дуусгасан оюутан бүрт олон улсын сертификат олгосон юм.

“Universal Language Center” төвтэй хамтран хүргэсэн “Англи хэлээр хэрхэн эссе бичиж сурах вэ?” онлайн хичээлийн хувьд сургалтыг илүү үр өгөөжтэй болгосон нэг зүйл нь хичээлээс гадна оюутнууд эссе бичиж ирүүлсний дагуу багш тус бүрт нь нарийвчилсан зөвлөгөө өгсөн юм. Оюутнуудад “Advanced” түвшний дүрэм, IELTS-ийн Writing Task-ийн таван төрлийн асуултын оршил, үндсэн хэсэг, дүгнэлт бичих, бүх төрлийн тэтгэлэг болон их, дээд сургуулийн элсэлтэд зориулсан эссе бичих зэрэг ур чадварыг энэхүү сургалтын хүрээнд олгосон билээ.

“RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, үе тэнгийн залуустай туршлага, мэдлэг хуваалцахыг хүсвэл ЭНД дарж бидэнтэй нэгдээрэй. Цаашид ч бид оюутнуудад цахим сургалт, олон сонирхолтой арга хэмжээ, боломжуудыг санал болгох болно.  “RISE”-ийн хязгааргүй боломжийн үүд хаалгыг нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.  

 

Суралцъя, хөгжье

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x