2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
14:00
S26
16°
15:00
S30
17°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S30
16°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 аймагт шинэ коронавирусийн хурдавчилсан оношлуур олголоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.03/

https://www.facebook.com/iKonNews/videos/2905746929472847/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар гарч нийт 207 улсад халдвар гараад байна. Дэлхий даяар нийт нэг сая хүн халдвар авч, 53 мянган хүн нас барлаа.

АНУ, Итали, Франц, Испани, Швейцар улсуудад өвчин голомтлон тархсаар байна. Мөн сүүлийн гурав хоногт Япон улсын нийслэл Токио хотод халдварын тархалт нэмэгдэх хандлагатай болсон.

Манай улсын хувьд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад тусгай сувилалд үргэлжлүүлэх 14 хоног ажиглалтад байгаа. 12 хүн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.

Өнөөдрийн байдлаар 2,314 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Өчигдөр Сөүлээс ирсэн 261 иргэнээ тусгаарлах ажлыг хийснээс нь 37 нь ХӨСҮТ-д байгаа бол эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэдийг зочид буудлуудад тусгаарласан.

261 иргэний 6 нь 0-2 настай, 24 нь 3-18 насны хүүхэд бөгөөд 17 жирэмсэн эмэгтэй, эмчилгээ шаардлагатай 24 хүн байгаа.

Сүүлийн гурван хоногт халдварт өвчний дуудлага улсын хэмжээнд гараагүй сайхан мэдээтэй байна.

Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгээд байгаа. Тодруулбал, ЭМЯ-ны харьяа 16 төвдөө шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, эм тариа олгосон. Хоёрдугаар үед нийслэлийн дүүргүүдийн бэлэн байдлыг хангасан бол өчигдөр 21 аймгийн эмнэлэгт амьсгалын аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, хурдавчилсан оношлуур олголоо. Ингээд аймгууд хурдавчилсан оношлуурыг аймгууд дээр ашиглах боломжтой боллоо.

ОХУ-ын эрдэмтэд 4-5 дугаар сард коронавирусийн халдварын оргил үе болно хэмээн таамаглаж байна. Тиймээс бид анхаарлаа сулруулж болохгүй.

Бид өчигдөр ХӨСҮТ-д эмчилгээг гардаж хийж байгаа эмчтэйгээ холбогдсон. Ингэхэд манай 12 өвчтөнд бүгдэд нь хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг түгээмэл байна. Халуурах шинж тэмдэг 4-5 өвчтөнд гарсан байгааг хэллээ. Өвчний шинж тэмдэг сул байгаа ч 6-7 дахь хоногтоо уушгины хатгалгаа үүсэж байна. Мөн суулгах шинж тэмдэг түгээмэл илэрч байгааг эмч нар маань хэллээ" гэв.

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x