Засгийн газрын өчигдрийн/2020.04.01/ хуралдаанаар дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталжээ.
Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн
Монгол Улс Бүгд Найрамдах Грек Улстай 1967 оны гуравдугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоожээ.
- БНМАУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газрын хоорондын соёлын хэлэлцээрийг 1986 онд Москва хотноо
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын 2006-2009 онд соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай солилцооны хөтөлбөрийг 2006 онд Афин хотноо тус тус баталсан байдаг.