Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогоос монгол иргэдээ татан авах нислэгийг маргааш хийхээр боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

Шууд:

https://www.facebook.com/588990477781350/videos/210878690366284/?__tn__=%2CdkC-R&eid=ARC8mddTHcsjS15NI2uW-WrXZKfolEckbLdSiZXMj7ooZFgGrqy6os0JU8CgsD0avQpO8uouYuCi0sTG&hc_ref=ARRst2pIw5BceJbDeb0KW1wZwU-BZbIJG83Yejc7EAWIOwWkqT18FJ4HGFXkLqMyIIg

Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг үйлдэх онгоц маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны 13:05 минтуд хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буухаар болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Харин Токиогоос буцаж ирэх зорчигчдын цагийн хуваарьт өөрлөлт ороогүй бөгөөд МИАТ-ын онгоц нэг хонож дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Улаанбаатар хот руу нисэж, 13:05 цагт газардах юм байна. 

Сөүл явах нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. 

Маргааш өглөө 08:40 цагт хөөрч, 12:50 цагт Сөүлд буугаад 14:20 цагт Улаанбаатар руу нисэж, 17:00 цагт газардах хуваарь гарчээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мөн мэдээлэл өглөө.

 “Урьдчилсан судалгаагаар

  1. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 зорчигч ирэхээс жирэмсэн 17, өндөр настан 56 хүн болон 0-16 насны 21 хүүхэд байна.
  2. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 255 зорчигч ирнэ.  Тэдний дотор өндөр настан 31, хөгжлийн бэрхшээлтэй 12, бусад улс орноос дамжин ирж буй 52, жирэмсэн 4 хүн, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон 2-14 насны 16 хүүхэд ирнэ” гэдгийг тэрбээр хэллээ. 

Иргэдийн тусгаарлах байрны бэлтгэл ажил хангагдсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүсээ эрүүл мэндийн байгууллагад тусгаарлана гэдгийг нэмж мэдээлэв.