Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын 3-р сарын цахим бизнес уулзалтаар Ковид-19 цар тахлын эдийн засгийн үр нөлөөний талаар хэлэлцлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс – 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан цахим Бизнес уулзалтад Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар зочин илтгэгчээр оролцож, Ковид-19 цар тахлын эдийн засгийн үр нөлөө болон Монгол Улсын засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ковид-19 цар тахлын улмаас, Монгол улс болон дэлхий дахинд олон бизнесүүд зээлээ эргүүлэн төлөх, гэрээт үүргээ биелүүлэх болон ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг төлөх боломжгүй болж, тэдэнд засгийн газрын зүгээс бэлэн мөнгөний яаралтай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Дэлхийн бусад улс орны засгийн газрууд болон бодлого боловсруулагчид энэхүү цар тахлын улмаас учирч буй эдийн засгийн үр нөлөөнөөс бизнесүүд болон ард иргэдээ хамгаалах зорилгоор шийдвэртэй алхмуудыг хийж байна.

Энэхүү цахим уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын бизнес эрхлэгчид,  болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын төлөөллүүд оролцлоо. АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “АмЧам Монгол нь Ковид-19 цар тахал Монгол улсад дэгдэхээс сэргийлэн шаргуу ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад маш их талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улс энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх талаараа дэлхийн олон орны тэргүүн эгнээнд явж байна. Харин одоо эмнэлгийн ажилтнуудын заавар, зөвлөмжийн дор хаагдсан бизнесүүдээ аажмаар нээж, улс орноо буцааж ажилд нь оруулах, бизнесийн үйл ажиллагааг шат дараатай дахин эхлүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна” гэжээ.

 

Уулзалтын үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа Монгол Улсын засгийн газраас өнгөрсөн 7 хоногт зарласан улс орны эдийн засгийг тэтгэх бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ, “Монгол Улсын засгийн газар Ковид-19 цар тахлыг даван туулах чиглэлээр засгийн газраас зарласан 5 их наяд төгрөгийн бодлогын багц арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа авах талаар ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэв.

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "Төв банк нь дунд хугацаанд цар тархалтын дэгдэлтийн нөхцөл байдал муудсан тохиолдолд тус улсын банк, санхүүгийн салбарт учирч болзошгүй эрсдлийг үнэлэх, бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна" гэж мэдэгдэв.

 

Товч мэдээллийн дараа зочин илтгэгчид цахим уулзалтанд оролцож буй бизнесийн төлөөллүүдийн сонирхсон асуултуудад хариулсан бөгөөд уулзалтын төгсгөлд АмЧам Монголын Санхүүгийн салбарын хорооны дарга хүндэт зочдод засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар чухал мэдээллүүдийг өгч, өөрсдийн байр сууриа илэрхийлсэнд талархал илэрхийлж, АмЧам Монгол нь Ковид-19 цар тахлын дэгдэлтийг бууруулахад Засгийн газрын хүчин зүтгэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.