Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шүлсээр гадагшлах вирусийн бодит дүрслэл

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: NHK

Коронавирусийн халдварын бодит эрсдлийг харуулах үүднээс Японы судлаачид сонирхолтой видео бичлэг хийжээ.

Тодруулбал, агааржуулалтын систем, хагас дамжуулагч төхөөрөмж, цөмийн цахилгаан станцын салбарт ажилладаг Shin Nippon Air Technologies компанитай тус улсын Халдварт өвчин судлалын холбоо хамтран доорх видеог хийсэн байна. 

Видео 1:

Лазерын цацраг болон өндөр хүчин чадал бүхий камерын тусламжтайгаар хийсэн энэхүү видео вирусийн бичил дусал хэрхэн халдвар тараах боломжтойг харуулсан байна.

Халдвартай хүн ханиаж, найтаахад ихэнх бичил дусал богино хугацаанд газарт унадаг ч маш жижиг хэсгүүд агаарт удаан хугацаанд байсаар байгааг бичлэгээс харж болно. Тухайлбал, 10 хүнтэй жижгэвтэр өрөөнд нэг хүн ханиахад л вирусийн бичил дуслууд энгийн дуслуудаас илүү удаан хугацаанд агаарт оршиж буйг улаан өнгөөр тодотгон харуулжээ.     

Түүнчлэн хүмүүс харилцан ярилцах үед буюу чанга ярихад вирусийн маш олон бичил дуслууд гадагшилдаг аж. 

Видео 2:

https://www.facebook.com/nhkworld/videos/2977624098927223/

Япон улсын Халдварт өвчин судлалын холбооны тэргүүн Казүхиро Татэда "Вирусүүд хамгийн жижиг дусалд ч амьтай буюу идэвхтэй оршдог. Улмаар чанга ярьж, ширүүн амьсгалахад бичил дуслууд гадагшилдаг бөгөөд түүгээр ойр орчинд нь байгаа хүмүүс амьсгалдаг. Энэ үйл явц нь халдвар ихсэх эрсдлийг улам нэмэгдүүлдэг" хэмээн ярьжээ. 

Тиймээс амны хаалт хэрэглэх нь эрсдлээс хэрхэн сэргийлэх боломжтойг хоёр дахь видео харуулж байна. Мөн цаг тутамд өрөө тасалгааг агааржуулах нь мөн вирусийн халдвар тархах эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой хэмээн үзэж байгаагаа Казүхиро Татэда онцолсон байна.

 

Эх сурвалж: NHK