Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс маргаашаас шинж тэмдэг илэрдэггүй коронавирусийн халдварын тохиолдлуудыг мэдээлж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятадын эх газарт илэрсэн шинж тэмдэггүй (asymptomatic) коронавирусийн халдварын тохиолдлуудын тоог маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зарлах болсноо тус улсын үндэсний эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдэгджээ.

Ийм хэлбэрийн халдвартай өвчтөнүүдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах юм байна. Ямар ч шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй Covid-19 өвчний халдварын хэлбэр хүмүүсийн дунд байгааг эрдэмтэд олж тогтоосон бөгөөд хэр хэмжээтэй цар хүрээг хамарсныг одоогоор мэдэхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters