2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын зөвлөлөөс ипотекийн зээлийн төлбөрийг нэг жилээр хойшлуулах санал гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг
mpa.mn

Ардчилсан Намын Бодлогын зөвлөлийн гишүүд, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд болон бизнес эрхлэгчид, УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтарсан онлайн хуралдаан зохион байгууллаа.

АН-ын зөвлөлөөс коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барихаар бэлджээ. Энэ удаагийн онлайн хуралдаанаар өргөн барихаар бэлдсэн тогтоолын төсөлдөө АН-ын Бодлогын зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар болсон байна. 

Тогтоолын төсөлд 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийх, ипотекийн зээлтэй айл өрхүүдийг нэг жилийн хугацаанд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зэрэг санал тусгажээ. 

АН-ын зөвлөлөөс боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. 

Тэрбээр "АН-ын зүгээс эрх баригчдад эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар тодорхой саналуудыг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой, бодитой арга хэмжээ авагдаагүй байна. 

АН-ын зөвлөлийн боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөлд бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ-ын санаа оноог тусгах нь туйлын чухал байна.

Дэлхий нийтээр цар тахлын аюул хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байна. Бид энэ аюулыг гарц багатай, нэгдсэн байр суурьтайгаар даван туулах шийдвэрийг УИХ гаргах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-аас гарах тогтоолын төслийн дөрвөн хавсралттайгаар гаргах санал боловсруулсан. 

Уг тогтоолын төсөлд коронавирусийн гамшигтай тэмцэх бодлогоо нэгдсэн байдлаар гаргая гэж байгаа. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлийг даван туулах хэд хэдэн бодлогын саналыг хавсаргасан.

Төсөв, мөнгөний бодлого, аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй

Бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргалаа. Дээрх арга хэмжээнүүд нь онцгой нөхцөл байдалд хэрэгжих гэж байгаа учраас нэн яаралтай УИХ хуралдаж, уг тогтоолын төслийг батлах шаардлагатай байна" гэв. 

 

Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ ажлын байранд үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 1,504 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа явуулсан байна.

Уг судалгааны талаар МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Судалгаанд оролцсон нийт ААН-үүдийн 67.4 хувьд нь Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их, 22.8 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байна. 

Түрээслэгчидтэй хийсэн уулзалтаас харахад тэдний 80 гаруй хувьд нь нөхцөл байдал хүндээр нөлөөлсөн бөгөөд 30 хувийнх нь орлого 50 хувиар буурсан гэж байна. 

Бид арилжааны банкуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах ямар боломж байгаа талаар санал солилсон. Эцсийн дүгнэлт нь банкны системийг нэмэлтээр санхүүжүүлэхгүй бол энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж үзсэн.  

Өнөөдөр төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд ААН-үүдэд шууд дэмжлэг болохоор шийдвэр болж чадахгүй байна. ААН-үүд энэ салбарт 500-600 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг оруулаач гэдэг зүйлийг удаа дараа ярьж байгаа. 

Гуравдугаар сарын 23-нд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар COVID 19 нь аялал жуулчлалын салбарт хамгийн ихээр нөлөөлж байгааг харуулсан. Тээвэр, үйлчилгээ, худалдааны салбарууд үүний араас бичигдэж байна. Аялал жуулчлал, нийтийн хоол, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон ажлын байртай салбарууд доголдоод эхэлсэн. 20 хоногийн өмнө 4.5 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийж байгаа гэсэн бол өнөөдөр энэ тоо 33 хувь болж өссөн байна. Судалгаанд 1,500 хамрагдсан бол түүний 33 хувь нь ямар нэгэн байдлаар ажлын байраа цомхотгосон гэж хариулсан. Өөрөөр хэлбэл 1,500 компани 6,000 хүнээр ажлын байраа цомхотгосон байна. 

Засгийн газраас 300 тэрбум төгрөгийг ноолуурын салбарт зарцуулна гэж байгаа. Гэвч энэ нь мөн л бизнес эрхлэгчдийг дэмжиж чадахгүй нь судалгаагаар илэрхий болсон. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс нийлүүлдэг. Дэлхийн зах зээл дээрх өмнөх хямралуудын үед ноолуурын үнэ 35 хүртэл хувиар унасан байдаг.

Гэвч энэ удаагийн хямрал их онцлогтой. Учир нь самнасан ноолуурын гол худалдан авагч Итали улсад нөхцөл байдал хүнд байгаа учраас манай улсын компаниуд ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжгүй, энэ зээлд хамрагдахыг сонирхохгүй байгаа. Энэ ажил нь малчид, орон нутгийн иргэдийн саналыг татахад илүү чиглэгдсэн дүр зураг гарч ирж байна.

Хамгийн гол нь хөнгөлөлттэй зээл олгож эхлэх нь чухал байна. Мөн бизнес эрхлэгчдийн зүгээс асуудал хариуцсан яамнаас өнөөдрийн хүртэл зохицуулалт хийхгүй байна гэсэн гомдол гаргаж байгаа" гэлээ. 

АН-ын Бодлогын зөвлөлийн гишүүн С.Одонтуяа: Макро эдийн засгийн гол дөрвөн оролцогчийн талаар ярьж байна. Гурвыг нь голчилж яриад байна. Засгийн газар хийх ажлаа ярьчихлаа. Банкууд, ААН-үүдийн талаар ярилаа. Харин өрхийн тухай огт дурдагдсангүй. 

Гэтэл макро эдийн засгийн гол оролцогч болох өрхийн нөхцөл байдал тун хүнд байна. Өнөөдрийн байдлаар 400 мянган өрх зээлтэй байна. Үүнээс 100 мянган өрх нь давхар зээлтэй байна. 

2019 онд өрх орлогынхоо 70 хувийг зээлдээ зарцуулж байна гэдэг судалгаа гарсан. Тиймээс өндөр эрсдэлтэй байгаа өрхийн асуудлыг орхигдуулж болохгүй 

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд: Коронавирустай холбоотой аюул заналыг манай Засгийн газар, УИХ их доогуур үнэлээд байна. Дайны байдалтай байна гэдэг мэдэгдлийг Монголоос бусад бүх улс хийж байна. 

2020 оны төсөв, мөнгөний бодлогыг батлахад үндэслэсэн тоонууд бүгд үндсээрээ нурж унасан. АН-ын зөвлөлийн санаачилж байгаа тогтоолд төсөв, мөнгөний бодлогоо цоо шинээр хийх хэрэгтэй болоод байгааг тусгасан. Улсын төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гэдэг зүйл Сангийн сайдын хүслээс хамаарахаа больсон. 1.2 их наяд төгрөгийн орлого тасраад, тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болоод байна. Хийхгүй гэдэг ойлголт өнгөрсөн. 

Төсөв, мөнгөний бодлогоо яаралтай шинээр бичихгүй бол коронавирустай тэмцэхэд хүндрэлтэй болж байна. 

Ипотекийн зээлийн гэрээг нэг жилээр сунгаж болж байна. Сунгасан нэг жилдээ ямар нэгэн торгууль, шийтгэл, ямар ч юм төлөхгүйгээр 400 гаруй тэрбум төгрөг өрх гэрийн орлогод үлдээх боломж байна. 

Ипотекийг улсын төсөвтэй холбосон шийдвэрээ буцаахгүй бол үүнийг хэрэгжүүлж болохгүй. Өнөөдрийн байдлаар 100 мянган орчим айл ипотекийн зээлтэй гэж байна. 100 мянган айлд 400 орчим тэрбум төгрөгийг үлдээх асуудлыг төсөвт тодотгол хийлгүйгээр одоо ч шийдэж болж байна. 

Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа энэ жилдээ царцаах хэрэгтэй.  

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x