Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч нарын цалин улсын дунджаас 16.3% бага буюу дунджаар 940.7 мянган төгрөг байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр Дэлхийн эмч нарын тохиож байна.

Дэлхий дахинд 700,000 орчим хүн эмч гэсэн мэргэжлээр олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа бөгөөд тэдний 70 орчим хувь нь илүү цагаар ажилладаг гэсэн статистик байна. Ялангуяа, COVID-19 халдвар олон улсад тархаж байгаа энэ хүнд үед эмч нар хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр эмч нар коронавирусийн халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, Итали улсад эрүүл мэндийн ажилтнуудын 8% нь халдвар авсан бол Испанид энэ үзүүлэлт 16.5 хувьтай байна.

Монгол Улсын хувьд 320 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдварын улмаас тусгаарлагдсан иргэдэд үйлчлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлээд буй. 

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны байдлаар эрүүл мэндийн 2,177 байгууллагад нийт 52,274 хүн ажиллаж байгаа бөгөөд 42,815 нь эмэгтэй, 9,459 нь эрэгтэй байжээ.

Мөн хамгийн олон Их эмч Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол нэг Их эмчид ногдох хүний тоогоор Хангайн бүс илүү байдаг аж. 

Эмч нарын цалин 2019 оны байдлаар улсын дунджаас 16.3 хувиар бага буюу дундаж цалин нь 940.7 мянган төгрөг байна.

 
 

 

Эх сурвалж: ҮСХ