Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачааг олгох ХУВААРЬ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг анхаарна уу.

Ачаа олгох хуваарь:

  • 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
  • 2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Истанбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар