Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 2,000-д хүрээд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнуудын COVID-19 халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр “АНУ-д халдвар эрчимтэй тархаж байна. Нийт бас барсан хүний тоо 2,000-д хүрээд байна. Пүрэв гарагт АНУ-д нас баралт 1,000 хүрч байсан бол хоёр хоногийн дотор 2,000 болсон байна. 

Халдвар анх голомтлон тархсан БНХАУ-ын Ухань хотод тогтоосон хатуу хөл хориог аажмаар цуцалж эхэлж байна. Өнгөрсөн Баасан гарагийн үдшээс замын хөдөлгөөнийг сэргээсэн.Мөн Бямба гарагаас метро болон төмөр замын хөдөлгөөнийг сэргээж, Ухань хотод иргэдийн нэвтрүүлж эхэлсэн байна.

Иргэдийн Ухань руу нэвтрүүлж байгаа ч гарах хөдөлгөөнийг хаасан хэвээр байна. Дөрөвдүгээр сарын 8-наас дотоодын нислэгийг нээхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн. 

11 сая гаруй оршин суугчтай тус хот нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн нийт хоёр сар гаруйн хугацаанд бүтэн хорио цээрийн дэглэмд амьдарч байсан юм. 

Өчигдрийн мэдээллээр БНХАУ-д шинэ халдварын тоо 45, нас баралт тав бүртгэгдсэн байна. 

БНСУ-ын хувьд нийт өвчилсөн 9,478 хүний 4,811 нь эдгэрч 4,500 гаруй хүнд эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэж байна. Ингэснээр халдвар анх дэгдсэнээс хойш эдгэрсэн тохиолдлын тоо халдвартой тохиолдлын тооноос анх удаа давлаа гэж тус улсын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдэгдсэн байна. 

Тус улсад Бямба гарагт 146 тохиолдол бүртгэгдсэний 24 нь олон улсын нислэгээр ирсэн зорчигдоос илэрсэн байна. Тэгү хотод 121 эмнэлгийн ажилтан халдвар авсны 14 нь эмч, 56 нь сувилагч, 51 нь сувилагчийн туслах байсан байна. Гэхдээ эдгээр хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлж байхдаа халдвар авсан уу, ахуйн замаар халдвар авсан уу гэдгийг нарийн тогтоогүй байгаа юм байна” гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.