Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад хүний паспорт ашиглан Улаанбаатар руу орж ирэхийг завдсан эмэгтэй хуулийн хариуцлага хүлээнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад гарсан нэг эмэгтэй өөр хүний паспорт ашиглан Улаанбаатар хот руу нийтийн тээврээр орж ирэхийг завдсан хэрэг өчигдөр гарчээ. 

Тухайн иргэнийг ОБЕГ, ЦЕГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран тусгаарлалтад оруулсан талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Нарангэрэл өнөөдөр COVID-19-ийн талаарх ээлжит мэдээлэл хийх үеэрээ хэллээ. 

Тэрбээр "Энэ мэтчилэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ, бусдыгаа, цаашлаад эх орноо эрсдэлд оруулах энэ мэт үйлдэл гаргахгүй байхыг иргэддээ анхааруулж байна" гэсэн юм. 

Ийм ноцтой үйлдэл гаргасан уг иргэнд ямар хариуцлага тооцох тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр "Зөрчлийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Гамшгийн тухай хуулиар тодорхой арга хэмжээ авах хуулийн заалттай" гэлээ.