Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Apple шинэ iPhone-ыхоо нээлтийг хойшлуулж магадгүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахал олон улсын хэмжээний үйл явдлуудыг хойшлуулахад хүргэж байгаа. Олимпийн наадмаас эхлээд шинэ кинонууд хүртэл нээлтээ олон сараар, жилээр хойшлуулаад байна.

Тэгвэл Apple компани жил бүрийн намар есдүгээр сард шинэ iPhone гар утас танилцуулдаг арга хэмжээгээ мөн хойшлуулж магадгүй болсныг Японы Nikkei сонин мэдээлэлд ойр эх сурвалжаас олж мэдээлжээ.

iPhone-ы гол үйлдвэрлэгч Хятад улсад тахлын улмаас нийлүүлэлтийн саатал үүссэн нь хойшлох нэг шалтгаан болсон байна. Нөгөө талаар тахлын энэ цаг үед хүмүүсийн анхаарлыг шинэ бүтээгдэхүүн нь хангалттай татаж чадахгүй байх гэсэн айдас Apple компанид бий болоод байгаа гэнэ.

Nikkei сонинд бичсэнээр шинэ iPhone-ы нээлт “хэдэн сараар” хойшилж, ирэх онд шилжиж магадгүй байгаа ажээ.

Одоо АНУ-ын Калифорни мужид бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул Apple компанийн оффис хаагдсан байгаа. Хориг зогссоны дараа тавдугаар сард шинэ iPhone-ы нээлтийг хойшлуулах эсэх, хэр хугацаагаар хойшлуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтохоор болжээ.

 

Эх сурвалж: CNET

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.