Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас авав.
00:00 00:00
"Томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий"
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр өнөөдөр мэдээлэл өгсөн юм.



Тэрбээр "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай штабын 116 алба хаагчид нийслэлийн 8 товчоонд хяналт тандалтын үйл ажиллагаа явуулж байна.

Өчигдрийн байдлаар дээрх товчоогоор орсон 8,072, гарсан 8,840 нийт 16,912 тээврийн хэрэгсэл, орсон 26,740, гарсан 27,730, нийт 54,470 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 1,098 төрийн албан хаагч 266 чиглэлд ажиллаж, 2,642 зөрчил илрүүлсэн байна.

Томуу, томуу төст өвчнөөр нийт 1,647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолойг зайлж, орон гэртээ агаар сэлгэлт хийх ёстой.

Манай улсын хувьд коронавирусийн өвчлөлөөр 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1,951 хүн ажиглалтад бий" гэсэн мэдээллийг өглөө.