Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол оргил үеэсээ хойш хамгийн доод хэмжээнд хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өмнөд Солонгост нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол оргил үеэсээ хойш хамгийн доод хэмжээнд хүрлээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Ням гарагт Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалах албаныхан өнөөдөр өглөө мэдээллээ.

Энэ нь хоёрдугаар сарын 29-ний өдөр (909 тохиолдол) оргилдоо хүрснээс хойш өнөөдрийг хүртэл хугацааны хамгийн цөөн тохиолдол болж байна. 

Нэгдсэн дүнгээр Өмнөд Солонгост илэрсэн нийт халдварын тохиолдол 8,961 болжээ. Өчигдөр халдвар тээгч нэг хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 110 хүрсэн байна.

Өмнөд Солонгост сүүлийн 12 өдөр дараалан нэг өдөрт илэрсэн халдварын тоо нь 100-аас хэтрэхгүй байгаа нь аюулт тахлын эрчим буурсны шинж тэмдэг юм. 

Гуравдугаар сарын 13-наас хойш тус улсад өдөрт эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо нь өдөрт илэрсэн шинэ халдварын тооноос илүү гарах болжээ.

Ням гарагт энэ улсад нийт 257 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Ази тивийн коронавирусийн тахлын хамгийн том голомт Хятад улсад өчигдөр халдварын нийт 39 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад орноос тус улсад ирсэн зорчигчдоос илэрчээ.

Нэгдсэн дүнгээр Хятадын эх газарт гадаад орнуудаас “импортлогдсон” халдварын тохиолдол 314 болж нэмэгдсэн байна.

Өчигдөр тус улсад халдвар тээгч есөн хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,270 хүрчээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.