Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим боловсролыг сайжруулахад туслах НАЙМАН ХЭРЭГСЭЛ

ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Зургийн эх сурвалж: www.moneycrashers.com

COVID-19 халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 1-р сарын 26-наас хойш хязгаарлаж, цахим хэлбэрт шилжээд байгаа билээ.

Улсын хэмжээнд ТВ хичээл, цахим сургалтыг явуулж байгаа боловч оюутан, сурагчдад хангалттай боловсрол эзэмшүүлэх нь тухайн сургуулийн, ялангуяа багш болгоны томоохон үүрэг, хариуцлага болоод байна.

LETU Mongolia Америкийн Их Сургуулийн хувьд хөл хорио эхэлснээс гуравхан хоногийн дотор цахим системд амжилттай бүрэн шилжиж чадсан. Үүнээс хойш манай бүх хичээлийн материал, видео лекц, хичээл, даалгавар, ном сурах бичиг, шалгалтууд бүгд цахим амжилттай явагдаж, оюутнууд маань маш бахархууштай сайн суралцаж байна.

Бидний энэ амжилт маань мэдээж бидэнд болон багш нарт маань хэрэгтэй бүх туслах хэрэгслүүд бэлэн байсанд оршино.

Нэгэнт хөл хориог сунгаж, цахим сургалтыг үргэлжлүүлэхээр шийдвэр гарсан тул боловсролын бүх байгууллагууд цаашид цахим боловсролыг оюутан, сурагчиддаа хэрхэн хүртээмжтэй сайн хүргэх тал дээр өөрсдийн туршилган дээр үндэслэн туслах хэрэгслүүдийг санал болгож байна. Энэхүү туслах хэрэгслүүдийг ашиглаж, Монголын ямар ч их дээд, ЕБС сургууль, цэцэрлэгүүд цахим боловсролыг улам чанаржуулж, хөгжүүлж, идэвхижүүлж түгээхэд бага ч гэсэн туслах байх гэж найдаж байна.

Энд дурдсан бүх туслах хэрэгсэл маань давуу болон сул талтай.

Заримыг нь ашиглахад сургуулийн тусламж хэрэгтэй бол, ихэнх нь дэлхий дахины боловсролын салбарынхан маань бүгд ҮНЭГҮЙ ашиглах боломжтой юм. Танд болон таны сурагчид интернэтэд холбогдсон байх шаардлагатай ч, ухаалаг утсан дээрээсээ шууд ажиллах боломжтой нь том давуу тал болдог.

Видео хичээл бэлдэх

Багш нар маань танхимд хичээл заах, цахимаар хичээл заах ямар их ялгаатайг мэдэрсэн байх. Цахимаар заахад ямар хэрэгсэл ашиглах вэ, яаж материалаа бэлдэх вэ гэдэг хамгийн том асуудал болдог. Буруу хэрэгсэл ашиглавал нэг хичээлийг бэлдэх гэж тоймгүй их цаг зарцуулж, маш том файл болгож орхих тохиолдол ч гардаг. Та LETU-ийн багш нар маань амжилттай хэрэглэж байгаа доорх хэрэгслүүдээс өөртөө таарахыг сонгоорой.



1. Loom

Loom нь дэлгэцнээс дүрс болон дуу бичлэг хийх үнэгүй програм бөгөөд цахим лекц, хичээл, зааварчилгаа, тайлбар бэлдэхэд ашиглагдана. Вэб камертай бол оюутан, сурагчид маань таны царайг харж, давхар сонсох боломжтой. Таны бэлдсэн видеог сервер дээрээ үнэгүй хадгалж, embed хийх боломжийг олгодог.

Давуу тал

  • Үнэгүй
  • Windows, Mac, iOS дээр бичлэг хийх боломжтой.
  • Loom таны видеог үнэгүй байршуулж өгөх тул Youtube болон видео сервер дээр тусдаа байршуулах шаардлагагүй
  • Камертай бол оюутан, сурагч нар таны дүрсийг харах боломжтой

Сул тал

  • Android үйлдлийн систем дээр ашиглаж болдоггүй

Link to Loom



2. Screen Recorder

Screen Recorder нь Google Chrome дээр байрлах өргөтгөл бөгөөд маш энгийнээр компьютерийн дэлгэцнээсээ видео хичээлээ үнэгүй бэлдэхэд тусална. Хэдийгээр вэб камер ашиглаж болохгүй ч, сурахад, хэрэглэхэд маш амархан.

Давуу тал

  • Үнэгүй
  • Хэрэглэхэд маш амархан
  • Компьютерийн дэлгэцээ, дуугаа бичлэг болгон хадгалах боломжтой

Сул тал

  • Вэб камер ашиглах боломжгүй.
  • Бичлэг хийсний дараа файлаа та өөрөө хадгалж, байршуулна (өөрийн компьютер, YouTube, Vimeo, Google Drive дээр гэх мэт)

Link to Screen Recorder (Chrome Webstore)



3. Цахим хурал, семинар

Видео хичээлийн хамгийн сул тал нь танхимд хичээл ордог шиг оюутан, сурагчидтайгаа шууд харилцаж, асуулт хариулт явагдаж, ойлгосон ойлгоогүйг нь харж болдоггүй. Тиймээс видео уулзалт маань энэ асуудлыг шийдэж өгдөг. Цахимаар хаанаас ч хамаагүй бүгд нэг цагт холбогдож, царай царайгаа харж хичээл заах, хэлэлцүүлэг өрнүүлэх, багаар ажиллах боломжийг олгодог.  

Zoom

Zoom нь дэлхий дээрх хамгийн алдартай видео уулзалтын хэрэгсэл юм. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд ухаалаг утас, зөөврийн, ширээний компьютераасаа ашиглах боломжтой.

Давуу тал

  • Хэрэглэхэд маш хялбар
  • 100 хүртэлх хэрэглэгч нэгэн зэрэг холбогдох боломжтой
  • Windows, Mac, iOS, Android үйлдлийн систем дээр ашиглаж болно
  • Дэлгэцээ харуулах боломжтой

Сул тал

  • Үнэгүй багц нь 40 минут хүртэлх видео уулзалт хийх боломжтой

Link to Zoom.us



4. Google Meet

Zoom-тэй адилхан, Google Meet нь GSuite системтэй холбож өгсөн маш өргөн хэрэглэгддэг видео уулзалтын хэрэгсэл юм. Гэхдээ та Google Meet-ийг ашиглахын тулд заавал GSuite юмуу GSuite for Education хэрэглэгч байх ёстой. GSuite for Education нь магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад үнэгүй байдаг боловч сургууль нь заавал тусдаа хүсэлт гаргасан байх ёстой.

Давуу тал

  • GSuite апп-тай холбогдсон, хэрэглэхэд маш хялбар
  • Дэлгэцээ харуулах боломжтой
  • Windows, Mac, iOS, Android систем дээр ашиглаж болно
  • COVID-19 холбоотойгоор 7 сарын 1 хүртэл Premium хувилбараа үнэгүй болгож байна: уулзалтaa бичлэг хийж Google Drive дээр хадгалах, 250 хүртэлх хүмүүс нэгэн зэрэг холбогдох боломжтой, 100 мянган хүн үзэх боломжтой 

Сул тал

  • GSuite аккаунт хэрэгтэй

Link to Google Meet



5. Танхимын менежмент

Оюутан, сурагчдын маань танхимын сургалтаас авдаг бас нэг чухал зүйл бол хичээлийн зохион байгуулалт, цогц бүтэц, нэгдсэн ойлголт юм. Сурагчид хаана хичээл орох, багш нартайгаа хэрхэн ойлголцох, ямар үүрэг даалгавартайгаа мэдэж байдаг. Харин цахим боловсролын хувьд эдгээр цогц бүтэц, нэгдсэн ойлголт, зохион байгуулалт маань өөрчлөгддөг. Сургалтын менежментийн систем нь энэ асуудлыг бүгдийг цахимжуулсан хэлбэрт оруулан шийдэж өгдөг. Багш нар танхимд байгаа шигээ нэгдсэн нэг газар мэдээлэл оруулж, хичээл, шалгалт, хэлэлцүүлэг, дүнгээ оруулж цахимаар бүх оюутан, сурагчидтайгаа холбогдож өгдөг.

Google Classroom

Google Classroom нь цахим сургалтын менежментийн үнэгүй систем бөгөөд багш нар цаасгүйгээр хичээлээ удирдах боломжтой. Хэн ч дуртай хичээлээ нээгээд оюутан, сурагчаа нэмж болдог.

Давуу тал

  • Багш хичээлийн материалаа хуваалцаж, видео, шалгалт, даалгавар оруулж болно. A teacher can share materials, videos, quizzes, and assignments online.
  • Оюутан, сурагчид маань хичээлдээ компьютер, ухаалаг утаснаасаа холбогдох боломжтой
  • Google-ийн үнэгүй аппликэйшнүүдийг ашиглах боломжтой (Docs, Sheets гэх мэт)

Сул тал

  • Заавал gmail хаягтай байх
  • Монгол хэлээр байхгүй

Link to Google Classroom



6. Microsoft Teams

Microsoft Teams for education нь багш нарт цахим анги нээж, файл, дэлгэц болон видео шэйрлэх, оюутан, сурагчидтайгаа видео уулзалт зохион байгуулж, даалгавар өгөх боломжтой, суулгаж ашиглахад хялбар Сургалтын менежментийн систем юм. Microsoft Office 365 апп-уудтай холбогдож өгдөг, материалуудаа цэгцлэхэд хялбар, багш нарт маань ангиа удирдан зохион байгуулахад амар.

Давуу тал

  • Материалуудаа хялбар шэйрлэх, зохион байгуулах, оюутан, сурагчидтайгаа холбогдох
  • Windows, Mac, iOS, Android систем дээр апп маягаар ашиглаж болно
  • Office 365 үнэгүй ашиглаж болно
  • Видео уулзалт хийх боломжтой

Сул тал

  • Бизнесүүдэд зориулагдаж хийгдсэн болохоор боловсролд ашиглахад төгс тохиромжтой биш
  • Даалгавар болон шалгалтаа заавал гараараа засдаг
  • Сургуулийн зүгээс бүртгүүлэх шаардлагатай Quizzes must be graded manually

Link to Microsoft Teams for Education



7. Moodle

Дэлхий дээрx хамгийн том мангас гэгдэх Сургалтын Менежментийн Системүүд бол Blackboard, Canvas болон Moodle байдаг. Blackboard, Canvas нь лицензлэхэд маш өндөр үнэтэй байдаг бол Moodle нь нээлттэй open source систем юм. Moodle нь Google Classroom, МS Teams- ийг бодвол маш цогц олон боломжуудтай, автоматаар даалгавар, шалгалтын дүнг бодох зэрэг хялбарчилсан үйлдлүүдтэй, сургуулийн түвшинд ашиглахад зориулагдсан, сургалтын төлбөр, дүнгийн систем гээд маш олон функцуудыг илүү гүнзгий хэмжээнд ашиглах боломжтой юм.

Давуу тал

  • Цогц сургалтын менежментийн системийг open source -оор, бага зардлаар

Сул тал

  • Техникийн өндөр мэдлэгтэй байх
  • Суралцахад нэлээн цаг хугацаа ордог

Link to Moodle (moodle.org)



8. Боловсролын Нэмэлт Материалууд

Энэхүү боловсролын материалууд нь оюутан, сурагчдад тухайн хичээл дээр нэмэлт мэдлэг авахад, өөр өнцгөөс суралцахад тусалдаг. Магадгүй амьдралдаа уулзаж байгаагүй маш олон гайхамшигтай хүмүүсээс ч суралцаад авах байх.

Khan Academy

Khan Academy нь цахим боловсролын дэлхийд тэргүүлэгч. Хамгийн гайхамшигтай нь маш олон хичээлүүд Монгол хэл дээр орсон байдаг. Математик, биологи, компьютерийн шинжлэх ухаан гээд хэрэгцээтэй материалууд маш их бий.

Link to Mongolian Language Khan Academy

TED Talks

ТED Talks -ууд нь оюутан, сурагчдыг дэлхийн хэмжээнд сэтгэхэд тусладаг. Таны оюутан, сурагч дэлхийн удирдагч, тэргүүлэгч, шинээр сэтгэгчдийн яриаг сонсож, дэлхийн иргэн гэдгээ мэдрэх болно. TED Talks дээр нийт 250 гаруй Монгол хадмалтай, заавал сонсох ёстой маш сонирхолтой, технологи, шинжлэх ухаан, бизнес зэрэг сэдвүүд багтсан байдаг ба эдгээрээс та тохирохыг сонгож, хичээлтэйгээ холбож өгвөл маш сонирхолтой байх боловуу.

Link to TED Talks with Mongolian subtitles.

Hicheel.mn

Монголын Засгийн Газар болон БСШУС яамнаас бүх сурагчдад зориулж ЕБС-ын болон цэцэрлэгийн хөтөлбөрүүдийг ТВ хичээлээр заагдаж буй хичээлүүдийг Hicheel.mn дээр үнэгүй ашиглах боломжтойгоор байршуулж байгаа билээ. ЕБС-ын болон цэцэрлэгийн сурагчдад энэ их хөдөлмөр орсон бэлэн хичээлүүдийг ашиглах нь багш нарын томоохон үүрэг болно.

Link to Hicheel.mn

One.mn

One.mn нь хэрхэн Google-ийн Docs, Slides, Forms, Calendar зэрэг cloud office ашиглаж сурахыг 7 хичээлээр багтааж тайлбарласан байдаг.

Link to One.mn GSuite Courses.

 



 

Зөвлөмж бэлтгэсэн: LETU Mongolia Америкийн Их Сургуулийн захирал Роберт Риц

 
Цаашид хамтран ажиллах

Танхимын сургалтаас цахим сургалт руу шилжинэ гэдэг амаргүй асуудал. LETU Mongolia American University-ийн зүгээс амжилттай цахим боловсрол түгээх тал дээр хичээж ажиллаж байгаа боловсролын бүх байгууллагууд болон багш нартаа өөрсдийн чадлаараа туслаж, хамтран ажиллахад бэлэн байна. Магадгүй Сургалтын Менежментийн Систем амжилттай нэвтрүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол бид туслахад бэлэн байна. Танд ямар нэгэн асуух асуулт байвал бидэнтэй холбогдоорой. Боловсрол түгээх гэгээн үйлс тань мандаж байг.

info@letumongolia.com

99994016, 99957489 (ENG)