Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 1,951 хүн тусгаарлалт буюу ажиглалтад байна

Б.Ану
2020 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал үргэлжилж байна. 

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлэлд “Нийт 3,115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар 1,951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байна. 

Мөн бид тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна.

Хилийн боомтуудтай аймгууд болох Өмнөговь, Дорнод зэрэг аймагт анхаарал тавьж ажиллаж байгаа.

Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж өдөр бүр өөрчлөгдөж байна. Олон хүнийг цуглуулсан хурлыг цахимаар хийхийг зөвлөж буй. Байнгын хурал хийдэг байгууллагуудад эдгээр зөвлөмжийг өгч байгаа.

ЭМ-ийн салбар цаашид авах арга хэмжээний бэлтгэлээ базаасаар байгаа” гэлээ.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/192081912090717/?t=1

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.