ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/22-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Нарангэрэл: Хүмүүсийг бие биенээсээ метрийн зайтай байхыг зөвлөдөг байсан бол одоо энэ зай хоёр метр боллоо
iKon.MN
Эрүүл мэндийн яамны шинэ коронавирусийн нөхцөл байдлын 11:00 цагийн ээлжит хурал эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/192081912090717/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад шинэ стандарт барьж ажиллахыг уриалж байна.
Тухайлбал, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлж байгаа хүмүүс өмнө нь бие биенээсээ метрийн зайтай байхыг зөвлөдөг байсан бол одоо энэ зай хоёр метр боллоо. Мөн цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутамд хийж байхыг зөвлөж байна” гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
